СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Л.Оюун-Эрдэнэ: Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган 1,2 сая долларын авлигатай холбоотой

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

 

Засгийн газрын нэг сайд 10 сая долларын авлига авсан гэх мэдээлэл гараад багагүй хугацаа өнгөрч буй. Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоор ахлуулсан ажлын хэсэг гарч шалгалт явуулж байгаа юм.

Харин өнөөдөр /2019.06.06/-ийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр уг асуудал хөндөгдөж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "10 сая долларын авлигатай холбоотой ямар ч асуудал хууль хяналтын байгууллага дээр ирээгүй, энэ асуудлыг гаргаж тавьсан хүн нь ч нотлох гэж ирээгүй. Тиймээс энэ бол худал явуулга" хэмээн мэдэгдсэн юм. Мөн тэрээр Ерөнхийлөгч байсан хүмүүсийн хэвлэлийн албанаас ийм худал яриа гарч, түүндээ огт хариуцлага хүлээдэггүй гэдгийг онцолсон юм. 

гэх асуудлыг ч хөндлөө. Энэ талаар

Түүний хэлснээр, Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан О.Эрдэнэбулган Францийн компаниас 1,2 сая долларын авлига авсан болж таарч байна.

Түүнийг өнгөрсөн онд Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой асуудлаар АТГ-аас шалгаж, түр саатуулж байсан ч суллаад гаргасан байдаг. Дэд сайд асан О.Эрдэнэбулган ч энэ талаараа цахим хуудастаа "намайг шалгаад юу ч олж долоохгүй, би ямар ч асуудалгүй" гэх утгатай мэдэгдэл хийж байсан юм. Харин энэ удаад дахин шалгаж байгаа эсэх нь тодорхойгүй байна. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.