СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2019-06-06

Хүн төрөлхтнийг усан доор амьдруулах заламгай бүтээжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

М.Дуламсүрэн

Маш эртний домог үлгэрт лусын дагина, газар уснаа явагч хүний тухай олон янзын баримт байдаг. Тэгвэл техник технологийн хөгжил дэвшлийн үр дүнд хүнд усан дор амьдрах боломжийг олох хиймэл заламгайг япон эрдэмтэн бүтээсэн байна. Ямар нэгэн том шумбагч онгоц, эсвэл усан доор ашиглах хүчил төрөгчтэй төхөөрөмжийн тусламжгүйгээр зөвхөн заламгайгаар амьсгална гээд бод доо. Усан доторх шумбагч амьтдын нимгэн арьс зэрэг эрхтэнээс санаа авч заламгай нь хүнд ч тохирч болно гэдгийг эрдэмтэд тогтоожээ.

Уг заламгайг Японы Рояал урлагийн коллежийн эрдэмтэн Камэй нь Токиогийн RCAIIS дизайны лабораторитой хамтран бүтээсэн байна. Хүн уг заламгайг зүүсэн тохиолдолд 32 м2 хүчил төрөгчийн нөөцтэй болох юм. Одоогийн байдлаар нэмэлт сайжруулалт хийж байгаа бөгөөд хиймэл заламгай нь аквариумтай усанд хэвийн ажиллаж байгаа аж. Шинэлэг 3D технологиор хийгдсэн бөгөөд хүний биед зүүхэд эвтэйхэн байдлаар бүтээжээ. Амьсгалах үед хөдөлж хүчил төрөгчөөр дүүрдэг уг төхөөрөмж усан доор удаан хугацаагаар байхад зориулсан байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.