Монгол улсын анхны геологич, геологи-эрдэс судлалын ухааны доктор Жалцавын Дүгэрсүрэнгийн нэрэмжит “Залуу судлаач-2018” эрдэм шинжилгээний бага хурлыг арваннэгдүгээр сарын 09-нд ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын зааланд зохион байгуулахаар болжээ.
Хуралд оролцох ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн, ШУТИС-ийн Геологи-Уул уурхайн сургууль, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Геологи-геофизикийн тэнхим, Газарчин дээд сургууль, Улаанбаатар Их сургууль, Геологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын залуу судлаачид оролцох хийж бүтээж буй ажлынхаа талаар харилцан санал хуваалцах, ярилцах, туршлага солилцох аж. Хуралд тавих илтгэлийг 10-р сарын 28 хүртэл хүлээн авч, I, II, III байрт шалгарсан залуу судлаачдыг мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнан урамшуулах аж.