СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Өдөр тутам | 2018-10-01

Өнөөдөр болох онцлох үйл явдал 10.01

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

2018 оны 10 сарын 01

-Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы нээлт 10 цагт Төрийн ордонд эхэлнэ. Намын бүлгүүд хуралдана.

-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд хуралдана.

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа, “Хууль эрх зүйн хөгжлийн хүрээлэн” судалгааны байгууллагын судлаач Г.Цагаанбаяр нар “Шүүгчийн ачаалал” сэдвээр 11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 105 тоот танхимд мэдээлэл хийнэ.

-Индонези улсын Жакарта, Палембан хотод болсон Азийн 18 дугаар наадмыг сурвалжилсан гэрэл зурагчид “Блюмон” төвийн галлерейд 15 цагт үзэсгэлэнгээ дэлгэнэ.

сламын Бүгд найрамдах Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн багийн бие бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа ЗХЖШ-ын жагсаалын талбайд 11.30 цагт зохион байгуулагдана.

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь Зээлийн батлан даалтын сантай хамтран биржээр арилжаалагдах компанийн өрийн бичигт /бонд/ батлан даалт гаргах чиглэлд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 9:30-10:30 цагт болно.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.