АНУ-ын виз мэдүүлэхэд сошиал дахь мэдээллээ бүртгүүлдэг болно гэж шинээр баталсан виз олгох дүрэмд тусгажээ. Төрийн департаментын мэдэгдсэнээр Америк руу зорчихыг хүссэн иргэд цахим орчинд ашигладаг хаяг нэрээ бүртгүүлэх ба ойрын таван жил хэрэглэсэн цахим шуудангийн хаягууд, гар утасны дугааруудаа мэдээлэх юм байна.
Уг саналыг өнгөрсөн жил хэлэлцэж эхэлсэн ба жил бүр виз мэдүүлдэг 14,7 сая иргэнд үйлчилнэ. Харин дипломат болон албан виз хүсэгчдэд дээрх дүрэм хамааралгүй ажээ. Америк руу аялах, ажиллах, суралцах зорилгоор виз хүсэгчид шинэ дүрмийн дагуу цахим сүлжээний мэдээллээ хавсаргах шаардлагатай болно.
Төрийн департаментын зүгээс АНУ-ын иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд аялагчдын мэдээллийг бүрэн шалгана гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com