- "Хариу нэхдэггүй буянтан" хүндэтгэлийн арга хэмжээнээс фото сурвалжилга бэлтгэлээ -
Эмэгтэйчүүд үр хүүхдээ өсгөх, нийгмийн сайн сайхны төлөө ажиллахдаа хариу нэхдэггүй ачтанууд. Тиймээс тэднийг баярлуулах, хамтдаа асуудлаа хэлэлцэх, эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг сонсох зорилгоор энэхүү арга хэмжээг УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн санаачилгаар жил бүр зохион байгуулдаг.
Жил ирэх тусам арга хэмжээнд оролцож байгаа эмэгтэйчүүдийн тоо, цар хүрээ өргөжиж байгаа ажээ. Энэ жилийн арга хэмжээ төрийн ордонд зохион байгуулагдсан бөгөөд нийслэлийн 9 дүүргийн 1000 ээж урилгаар оролцлоо.