СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: С.Эрдэнэ: Сүхбаатарын талбайд болсон эсэргүүцлийн жагсаалд 30 000 иргэн оролцсон

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

 - УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ Төрийн ордонд мэдээлэл хийлээ -

-Сүхбаатарын талбайд өчигдөр бүх ард түмний хариуцлага нэхэх жагсаал болсон. Жагсаал нь нийгэмд үүсч буй хүндрэлтэй асуудал, мах, бензиний үнийн бодлого алдагдсан, төрийн зохицуулалт байхгүй болсон гэдгийг шүүмжилж хүргэх зорилготой байсан.

Жил бүр 3000 гаруй хүн аваар ослоор нас барж байна. Өдөрт 7-8 хүн нас барж байна. Үүний цаана хариуцлага хүлээж байгаа хэн ч байхгүй.


Өдөр шөнөгүй өр төлөөд байсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар юугаараа өр төлсөн юм бэ?
Ийм гамшгийн үе өнөөдөр тохиож байгаа учир бид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан.

Гэтэл эрх баригчид увайгүй үйлдлээ давтаж үнэгүй талон тарааж, үнэгүй хот үзүүлнэ гэж автобус явуулсан байна. Манай жагсаалд оролцогчдын барьсан уриа лоозонгийн үгийг фотошопоор өөрчилж, биднийг муухай харагдуулахыг хичээлээ, гэвч чадаагүй. Тиймээс сөрөг хүчин хариуцлагын тогтолцоог бий болгохын төлөө тэмцлээ үргэлжлүүлнэ гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.