Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.30 цагаас 4 настай Э, 6 настай Э нарыг гурав хоногийн турш тамлан зовоож, хүнд гэмтэл учруулсан Б.Тодзаяаг шүүх тов гарсан. Бид дөнгөж сая Баянгол дүүргийн шүүхтэй холбогдоход шүүх хурал хараахан эхлээгүй байна гэв.
Улсын яллагч Б.Бямбадагва Б.Тодзаяаг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 болон 2.3 дахь заалтаар буюу Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, бие махбод, сэтгэл санааны шаналал, зовуур үүсгэж үйлдсэн гэх зүйлчлэлээр яллаж ирүүлжээ.
Б.Тодзаяад холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр, Ч.Мөнх-Эрдэнэ, Т.Батжаргал нар шүүх бөгөөд өмгөөлөгчөөр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас томилогдсон Л.Азжаргал оролцож байгаа юм байна.