Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн ам уурхайд энэ сарын 23-ны өдрийн 23 цагийн орчимд осол гарч, 29 настай Б гэх залуу уурхайн хиймэл нууранд машинтайгаа живж осолджээ.
Ослын газарт Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газрын 10 албан хаагч ажиллаж байгаа боловч одоог болтол осолдсон машин, жолооч хоёрыг олоогүй байгаа юм байна. Уурхайн алт угаадаг хиймэл нуур нь маш том учраас уг нуурын усыг соруулж дуусна гэдэг бүтэшгүй ажил гэдгийг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж хэллээ.
Уурхайн хиймэл нууранд техниктэйгээ осолдсон 29 настай Б нь саяхан гэрлэсэн үр хүүхэдгүй хүн байжээ. Б-гийн ээж нь саяхан барсан, аав нь өндөр настай хүн байдаг гэдгийг тэрбээр мөн хэлсэн юм.
Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж “Нагай” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг огт хангахгүйгээр уурхайн үйл ажиллагааг явуулж, гадна орчны гэрэлтүүлэггүй атлаа осолдсон залуу Б-г заавал ажилла хэмээн шахаж дарамталсаар байгаад осолдуулсан, энэ уурхайн захирал нь хэн болохыг асууж сураглахад бүгд мэдэхгүй байхгүй гэж хэлээд олдохгүй байна. Аль компанид ажилладаг байсныг нь ч анх мэдэж чадахгүй байсан. Б-гийн эхнэрээс асуухад “Нагай” ХХК-аас цалин орсон хуулгыг үзүүлснээр хаана ажилладгийг мэдсэн гэсэн юм.