- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдаа 09.00-18.00 цагийн хооронд болж байна. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан энэхүү үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа аж.
Үзэсгэлэн худалдаанд хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж, үйлдвэрийн үнээр худалдан борлуулах ажлыг хийж байгаа юм байна.
Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх, соёлыг өсвөр үе залуучуудад төлөвшүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ.