- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, түргэн шуурхай үйлчлэх, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх үүрэг зорилготой “Явуулын оффис” өчигдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. “Явуулын оффис” ХУД-ын 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа цогцолбор сургуулийн дэргэд зогсож анхны үйлчилгээгээ үзүүлсэн байна.
“Төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагуудын төлөөллүүд, нийслэлийн агентлагуудын албан тушаалтнууд “явуулын оффис”-т хуваарийн дагуу ажиллаж, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч, газар дээр нь судалж шийдвэрлэх юм байна.
“Явуулын оффис” ажиллаж байгаа тухайн байршилд иргэдээс гаргасан санал хүсэлт, үйлчилгээг шийдвэрлэсний дараа дараагийн байршил руу явах бөгөөд алслагдсан дүүрэг хорооны иргэдэд төрийн бүх төрлийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх юм байна.