СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хандгайн ихэр төлийг аварчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Энэ сарын 20-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 2-р багийн нутаг Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай бүс, Хаг-Туулын бэлчирийн гацаа гэх газарт ой хээрийн түймэр гарчээ. Түймэр гарсан тухай мэдээллийг малчид өдрийн 12 цагийн үед тус сумын байгаль орчны байцаагчид мэдэгдсэн байна. Улмаар сумын удирдлагууд  аймгийн онцгой комисс руу яаралтай мэдэгдэж, сумаас 12 хүний бүрэлдэхүүнтэй хоёр машин түймрийн голомт руу хөдөлжээ.

Түймрийн голомтод Төв аймгийн онцгой байдлын комисс, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар, Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөл зэрэг 50 гаруй хүн гурван өдрийн турш ажиллажээ. Түймрийг өчигдөр /2019.05.23/ оройны 7 цагийн үед бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар 250-300 орчим га газрыг түймэрт автсан гэдгийг Эрдэнэ сумын Байгаль орчны улсын байцаагч Гэрэлт-Од мэдээллээ.

Мөн энэ үеэр Золоор нутгийн залуус олж харж гал түймрийн голомтоос гаргаж, түймэр бүрэн унтарсаны дараа олдсон газрынх нь ойролцоо буцааж тавьжээ.

Эх сурвалж: ibook.mn

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.