СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жеф Безос пуужингийн хөдөлгүүр угсарна

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

Амазоныг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян эр Жеф Безос батлан хамгаалах салбарын бизнест аль хэдийн хөл тавьсан. Энэ удаад дахин олон тэрбум долларын гэрээ хийлээ. “ULA” буюу “Хөөргөх төхөөрөмжийн нэгдсэн эвсэл”-ийн хийсэн пуужингуудын хөдөлгүүрийг угсрахаар болсон байна. Жеф Безосын байгуулсан, АНУ-ын Батлан хамгаалах салбарын программ хангамжийг хийдэг “Блю Орижин” компани энэ удаад техник хангамжийн ажил хийнэ.

“Блю Орижин” компанийн угсарсан пуужингууд бага оврын бөгөөд сансрын жуулчдыг тээвэрлэх боломжтой байх юм. Шинэ үеийн пуужингуудад BE-4 хөдөлгүүр суурилуулна. Ирэх онд хөдөлгүүрийг бэлэн болгох ёстой. Тэрбумтан Жеф Безос “ULA”-тэй хамтарснаар “SpaceX” технологийн компанитай шинэ түвшинд өрсөлдөж эхэлнэ. “SpaceX” компани сар луу аялах анхны жуулчныг олон нийтэд зарлаад удаагүй байгаа. Японы тэрбумтан залуу сар луу аялахаа баяртайгаар мэдэгдсэн.

Эх сурвалж: www.qz.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.