СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Татварын багц хуулинд “ХОРИГ ТАВИНА” & “ХОРИГ ТАВИУЛАХГҮЙ”

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж батлагдсан Татварын багц хуульд бүхэлд нь хориг тавьсан билээ.  Мөн Ерөнхийлөгчийн тамгын газрынхан/ЕТГ/ “хуулиа уншиж судлаагүй байна” хэмээн мэдэгдээд байгаа юм.

Харин Ерөнхийлөгчийн тамгын газрынхан Татварын багц хуулинд хүний эрх зөрчсөн олон зүйл заалт байгааг дурдаад Мэд тэд хүчингүй болсон хуулинд хориг тавиагүй гэдгээ ч дурдаад байгаа юм.

Тиймээс бид “СӨРӨГ ТАЙЛБАР”-таа хууль санаачлагч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон хуулинд хориг тавьсан Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Эрдэнэбат нарын сөрөг тайлбарыг онцлон хүргэж байна.  

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Хуулиа уншаагүй, хүчингүй хуулинд хориг тавьсан

- Өрийн удирдлагын тухай хууль Засгийн газрын өрийг зохицуулсан хууль шүү дээ. Хувь хүн болон хувийн хэвшлийн (Оюутолгой, Рио Тинто гм) авсан өр үүнд хамаагүй. Төсвөөс иргэнд төлөх өрийг зохицуулдаг хуулийг Өрийн удирдлагын тухай хууль гэдэг. Гэтэл энд заасан хуулийн заалт хамаарна гэсэн зүйл байна лээ. Одоо мөрдөгдөж байгаа 10 хувийг андуураад, 1 хувиар буулгаад буулгасан байна лээ. Рио Тинтотой холбоотой зүйл бичсэн байна лээ. Энэ компани Монголд бүртгэлтэй компани биш шүү дээ. Гэтэл энэ хууль чинь Монгол улсад бүртгэлтэй компаниудыг зохицуулсан хууль.   Надтай холбоотой дөрөв дэх хоригийг тавьсан гэж бичсэн байна лээ. Тэр үнэн шд. 

Тавьсан хоригийг боловсруулж бэлдсэн хүмүүс нь хуулийг ойлгоогүй, эсвэл уншаагүй туйлын хариуцлагагүй ажиллажээ.

Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Эрдэнэбат: Бид хүчинтэй хуулинд хориг тавьсан

-  Мөн татвар төлөгчдөөс Татварын хуулин дээр хүний эрх зөрчсөн маш олон зүйл, заалт байна гэдгийг онцолсон. Мөн энэ хуулиар дамжуулаад ядуурлыг хэдэн хувиар бууруулах юм, эдийн засагт ямар үр өгөөжтэй байх зэрэг нь маш тодорхойгүй.  Түүнчлэн 20 саяас дээш хөрөнгөтэй гадны хөрөнгө оруулагч хилээр гарах боломжгүй болж байна. Энэ нь гадны хөрөнгө оруулагчийг үргээх заалт бослон.

Мөн эдийн засгаа сайжруулахын тулд нэмж зээл авах бус санхүүжилт, хөрөнгө оруулалт татах ёстой. Гэтэл энэ хуулинд зээл авахыг илүү дэмжсэн агуулга орсон байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.