СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүүхдэд тоо хэмжээ, хэлбэр дүрсийг таниулахын тулд хамт тоглонгоо зааж өгөх хэрэгтэй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Монсудар хэвлэлийн газар сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн Кимико Такахашитай хамтран бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан "Насанд хүрэх шат" нэртэй 10 цуврал лекц ярилцлагыг зохион байгуулж байгаа билээ.

Уг лекцийн 8 дугаар цувралаар “Тоо хэмжээ, хэлбэр дүрс, тэмдэгт, үсэг зэргийг сонирхох, мэдрэх” сэдвийн хүрээнд ярилцсан юм.

Хүмүүс хүүхдэдээ хэзээнээс эхлэн тоо хэмжээ, хэлбэр дүрс, тэмдэгт, үсэг зэргийг танилцуулдаг бол? .

Тэгвэл хүүхдүүд тоглохдоо болон ахуйн амьдралын явцад тоо хэмжээ, дүрс зураг тэмдэг тэмдэглэгээ үсэг гэх мэттэй танилцаж, түүний хэрэглээг анхаарч хардаг.

1-3 нас                     3-5 нас

-Мэдрэх                     -Туршиж тоглох

-Сонирхох                 -Сонирхож хийж үзэх

-Анзаарах

.

1-3 настай хүүхдийн хувьд тоглоомоо хазаж, амтлах гэх мэтээр мэдэрч, сонирхож, аливаа зүйлийг анзаардаг байгаа. Энэ үед нь эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хамт тоглохдоо хэл яриандаа тухайн хэлбэр дүрс, өнгө зэргийг хэлж ойлгуулах хэрэгтэй.

. Энэ үед эцэг, эхчүүд хамт тоглож тэрхүү сонирхолтой санааг бий болгоход нь туслах хэрэгтэй. Жишээлбэл, эвлүүлдэг тоглоомоор нь дамжуулан робот бүтээхэд хэдэн дүрс, хэдэн шар өнгө орсон гэдгийг өөрөөр тоолуулснаар сонирхолдоо хөтлөгдөн тухайн тоо, дүрсийг амархан цээжилдэг байна.

Та хүүхдээ аливаа нэг зүйлд дуртай болгох хүсэлтэй байдаг бол өөрөө тухайн зүйлээ хүүхэдтэйгээ хамт хийлцэж мэдрүүлэх хэрэгтэй гэдгийг сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн Кимико Такахашитай дурдсан юм.  

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.