СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-05-23

LIVE: Мэргэжлийн бус хүн Эрүүл мэндийн салбарыг толгойлж буйг эсэргүүцэн, жагсаж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Эрүүл мэндийн яамны өмнө сүрьеэ өвчний эсрэг арга хэмжээ авахгүй байгаа ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл болон бусад удирдлагуудыг огцрохыг шаардсан жагсаал боллоо

Жагсаалыг зохион байгуулагч Ж.Амарсанаа /Эрүүл мэндийн дэд сайд асан, АН-ын эрүүл мэндийн бодлогын зөвлөх /

"Эрүүл мэндийн салбар сэхээнд оржээ. Сүрьеэ өвчин газар авч аюултай түвшинд хүрчээ. Сүрьеэгийн тархац хамгийн өндөр байгаа 15 дугаар сургууль дээр дорвитой арга хэмжээ аваагүй байна. 2016 онд далд сүрьеэ гарч ирээд байхад арга хэмжээ авахгүй байсаар идэвхтэй сүрьеэгийн дэгдэлт болгожээ. Сүрьеэгийн хэмжээгээр Африкийн хэмжээнд оччихлоо. Эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн хүнээр удирдуулахыг шаардаж байна. Иймд Д.Сарангэрэл сайд түмний олон хүүхдийг халдварт өвчнөөр өвчлүүлсөн хариуцлагаа хүлээж огцор. Д.Сарангэрэл сайдын туслах байсан эмэгтэй авлигын хэргээр АТГ-т цагдан хоригдсон байгаа. Д.Сарангэрэл эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн бодлогоор хангаж чадахгүй байна" гэлээ.

Жагсаалд оролцогч иргэн, Элчин сайд Ц.Сүхбаатар: 

"Өнөөдөр энэ сүрьеэ өвчин гамшгийн хэмжээнд хүрчээ. Зарим оронд энэ өвчнөөс бүрмөсөн салчихаад байхад манай улсын ганцхан сургууль дээр 500-600-аараа сурагчид сүрьеэ өвчин тусч байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Мэргэжлийн эмч хүнээр энэ салбарыг удирдуулмаар байна. Ерөнхий сайд аа, мэргэжлийн бус Д.Сарангэрэл сайдыг огцруулж мэргэжлийн хүн томилооч. Бид нар мэдэж байсан ухааны юм яриад байна лээ. Арга хэмжээ авах ёстой шүү дээ" гэлээ. 

 Жагсаалд оролцогч иргэд 

"Би эдийн засагч мэргэжилтэй хүн. Би өвдөхөд эрүүл мэндийн байгууллагад хандана. Гэтэл эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн бус хүн удирдаж байгаад харамсаж байгаа. Хэрэв нэг хүн халдвар авсан бол тэр орчмын 80 хувь нь халдвар авсан байдаг. Тэгэхээр 15-р сургууль орчмын 80 хувь нь халдвар авсан гэж үзэж байна. 

Алдрай бяцхан үрс маань 500, 1000-аараа сүрьеэ тусаж байгаад эмзэглэж байна" гэлээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.