СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Америк-Хятадын тулаан цэрэг армийн талбарт үргэлжилж байна

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

Хятад эдийн засаг, хөгжлөөрөө Америкийг давж дэлхийд тэргүүлэх гүрэн болох хүслээ гүйцэлдүүлсээр. Хоёр гүрний тулаан эдийн засаг, худалдааны салбарт хурцдаж байгаа энэ үед цэрэг армийн салбарт ч байдал хэцүүдэв.

БНХАУ ирэх сард Хонконг руу орох Америкийн байлдааны онгоцуудыг нэвтрүүлэхээс татгалзсан байна. Бээжингийн Тэнгисийн цэргийн тэргүүн офицер АНУ-ын Тэнгисийн цэргийн даргатай уулзах ёстой байсан ч уулзалтаа цуцалсан талаар Пентагоны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Дэлхийн хамгийн том худалдааны түншүүд хоорондоо зөрчилдөж эхэлсэн нь Хятадын эрх баригчид Америкийг Энэтхэг-Номхон далайд дангаараа ноёлох гэлээ хэмээн зэмлэсэнтэй холбоотой. Харин Америкийн тал ноёллоо тогтооход нь Хятад заналхийлэх ёсгүй гэж үзээд байна. Өнгөрсөн долоо хоногт Трамп Хятадын армийг Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээг зөрчсөн гэж үзсэн.

Үүгээр ч зогсохгүй Дональд Трамп Хятадыг ирэх 11 дүгээр сард болох Америкийн дундын сонгуульд хөндлөнгөөс оролцохыг завдсан гэж буруутгаад байгаа. Трампад баримт нотолгоо бий, Си Зиньпинтэй удаан нөхөрлөхгүй байж магадгүй гэжээ. Үүний хариуд Хятадын Гадаад хэргийн сайд Ван И “Бид аливаа улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцдоггүй, оролцох ч үгүй” гэж мэдэгдсэн. Олон улсын шинжээчдийн дүгнэж байгаагаар худалдаа эдийн засгийн талбараас цэрэг арми руу шилжсэн их гүрнүүдийн тулаанд Хятад хэрхэн хариу цохилт өгөхөө хэлэлцэж төлөвлөж буй гэнэ.

Эх сурвалж: www.bloomberg.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.