СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Викилийкс цахим хуудасны ерөнхий редакторыг солив

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

Жулиан Ассанж Викилийкс цахим хуудсыг үүсгэн байгуулж, олон мянган хуудас нууц материалуудыг дэлгэснээрээ алдартай. Австралийн иргэн Ассанж 2012 оноос хойш Их Британийн нийслэл Лондон хотод Эквадор улсын Элчин сайдын яаманд хоргодож байна. Жулиан Ассанж Викилийкс цахим хуудасны ерөнхий редакторын ажлаа хүлээлгэж өгөхөөр болжээ.

Ассанжийн дотны найз, хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан, авьяас туршлагатай эрхэм Кристинн Храфнссон ажлыг нь хүлээж авах юм байна. Викилийкс цахим хуудасны шинэ редактор “Жулиан Ассанжийг шүүн баривчлахаар шийдсэнийг би буруу гэж үздэг. Викилийксийн чухал ажлыг үргэлжлүүлэх боломж олдсонд баяртай байна” гэжээ. Ассанж ажлаа хүлээлгэж өгсөн ч цахим хуудасны нийтлэлч хэвээр үлдэнэ.

Нууц баримт материалууд дэлгэснийхээ төлөө АНУ-аас баривчлан саатуулагдахаар болсон Жулиан Ассанжийг Москва дахь Эквадорын элчин сайдын яаманд шилжүүлэх хүсэлт тавьсан ч Их Британийн Засгийн газар зөвшөөрөөгүй. Харин энэ удаад Ассанжийг Лондонгоос Москвад шилжүүлэх боломж гарсан талаар эх сурвалжууд бичжээ. Түүнийг Москва дахь Эквадорын элчин сайдын яамны консулын ажилтнаар томилох хүсэлтэй байгааг Эквадорын Ерөнхийлөгч мэдэгдсэн. Ерөнхийлөгч Ленин Морено НҮБ-ын хурал дээр Их Британи, Эквадор улсууд Ассанжийг Лондонгоос явуулах тал дээр хэлэлцэж байгаа гэжээ. Эквадор Ассанжид иргэншил олгосноор хууль эрх зүйн хувьд нөхцөл байдал нааштай болсон юм.

Эх сурвалж: http://www.foxnews.com , www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.