СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Япончуудын нэрийг зөв дуудахыг дэлхий нийтээс хүслээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Япон хэлэнд хүний нэрийг хятад, солонгос хэлнүүдийн адил гэр бүлийн нэрийг өмнө нь, өөрийн нэрийг араас нь бичих дүрэмтэй аж. Гэтэл дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэр дундаа англи хэлэнд япончуудын нэрийг эсрэгээр нь бичиж байгааг залруулан засах үүднээс нэрсийн дарааллаар зөв бичих эелдэг хүсэлт уламжилжээ.

Мэйжи эриний үеэс олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдөх явцад овог нэрийн байрыг сольж өөрт өгсөн нэрийг овгийн урд бичих болсон байна. Гэхдээ түүхэн нэрнүүд хувирч өөрчлөгдөлгүй үлдэж чаджээ.

Япончууд энэ сард Рэйва шинэ эринг эхлүүлсэн ба гадаад хэргийн сайд Таро Коно Ерөнхий сайд Шинзо Абэгийн нэрнээс эхлээд засч залруулга хийхээр төлөвлөснөө мэдэгдсэн байна. Хятадын дарга Си Зиньпин, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин гэдэгтэй адил

Гадаад хэргийн сайд Коно Абэ Шинзо хэмээн Ерөнхий сайдын нэрийг залруулах хүсэлтээ олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд уламжлах юм байна.

Одоогоос 20 жилийн өмнө энэ асуудал сөхөгдөж байжээ. Тухайн үед Үндэсний хэлний зөвлөл англи хэлэнд япон хүний нэрийг дарааллын дагуу зөв буулгах хүсэлт тавьж байсан ч олон улсын хамтын нийгэмлэг болон Японы ард түмний хүсэлтээр өөрчлөгдөлгүй өнгөрсөн байна. Харин Рэйва шинэ эриний үед дээрх алдааг өөрчлөхийг зорьжээ.

Энэ долоо хоногийн бямба гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Япон улсад төрийн хэмжээний айлчлал хийх гэж байна. Мөн ирэх сард Бүлэг 20 орны дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдахаас гадна 2020 онд зуны Олимпийн наадам болно. Эдгээр

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.