СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өглөөний зөвлөгөө: Гэрийн нөхцөлд хуйхаа арчлах энгийн аргууд

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

“Үс сайхан бол зүс сайхан” гэж ярих хүмүүс олон ч хэрхэн үс хуйхаа эрүүл сайхнаар нь хадгалахаа тэр бүр мэддэггүй шүү дээ. Энэ удаад уншигчдадаа зориулан үнэтэй салоны үйлчилгээ авах шаардлагагүй гэрийн нөхцөл хуйхаа хэрхэн арчилж, өнгөлөг сайхан үстэй байх зөвлөгөөг хүргэж байна.

 

1.    Хуйхаа тогтмол цэвэр байлгах хэрэгтэй

Хуйх бол бидний арьсны нэг хэсэг шүү дээ. Хөлөрнө, тос даана, гуужиж үхэжсэн хэсгүүд нь сулардаг гэдгийг мартаж болохгүй. Их Британийн үс хуйхны мэргэжилтнүүд шампунь бол хуйхыг цэвэр байлгахад зориулсан хамгийн энгийн алхам гэдгийг хэлж байна. Хэрэв та хөлрөмтгий, эсвэл үсэндээ олон төрлийн бүтээгдэхүүн түрхдэг бол аль болох олон удаа шампуньдаж сайн угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Хуйх бохирдож хагтаж эхэлбэл үс унах гол шалтгаануудын нэг болдог байна.

2.    Хагийг устгах

Хэрэв таны хуйх хагтаж эхэлсэн бол хагны эсрэг шампунийг нэн түрүүнд сонгох нь зүйтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Ойр ойрхон хагтчих гээд байдаг бол сардаа доод тал нь нэг удаа хагны эсрэг шампунийг сонгох хэрэгтэй. Ингэхдээ нэг удаад угаахдаа хоёр удаа шампуньдаж, шампуниа үс хуйхан дээрээ түрхээд 2-3 минут байлгах нь хамгийн зөв арга. Хэрэв хагны эсрэг шампунь танд үр дүнгээ өгөхгүй бол мэргэжлийн эмнэлэгт хандаарай.

 

 

3.    Хуйхаа нарнаас хамгаал

Өмнө дурдсанчлан хуйх бол арьс гэдгийг мартаж болохгүй. Бидний арьс нарны хурц гэрэлд түлэгддэгтэй адил хуйх ч мөн наранд тун эмзэг тул амархан түлэгддэг байна. Нэн ялангуяа та шингэн үстэй бол нарнаас хуйхаа байнга хамгаалж байх хэрэгтэй. Нарнаас хамгаалсан малгай өмсөж, саравч зүүж болно шүү дээ.

4.    Дэгжин хэрнээ эрүүл хэв маяг

Үсээ хэт чанга боох, сүлжих зэрэг нь аюулгүй, арчилгаа бага шаарддаг гэж боддог ч үнэн хэрэгтээ үсийг тань гэмтээдэг байна. Ихэвчлэн африк маягийн сүлжээсийг хэдэн долоо хоногийн турш задалдаггүй. Иймэрхүү үс засалт хуйхыг өвтгөдөг учраас аль болох татгалзаж байхыг зөвлөжээ.

5.    Самаа зөв сонгоорой

Төмөр шүдтэй болон арзгар самыг хэрэглэхгүй байхыг үс хуйхны мэргэжлийн эмч нар зөвлөжээ. Сам аль болох танд зөөлөн тухтай мэдрэмжийг төрүүлж байх ёстой. Хэт хатуу, тухгүй мэдрэмжийг хуйханд өгч байвал сайн зүйл биш. Мэргэжилтнүүд силиконоор хийсэн зөөлөн самыг санал болгодог ба гараараа самнах нь эртнээс уламжлалтай хамгийн зөв арга гэдгийг онцолжээ.

 

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.