5-р сарын 18 -наас 19 -ны шилжих шѳнѳ Дундговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын нутгаар, 19-ний өдөр Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр онц аюултай байгалийн гамшигт үзэгдэл болох урьдчилсан мэдээ гарчээ. УЦУОШГ-аас уг үзэгдэлийг 1980 оны цасан шуургатай харьцуулж түүнээс хүчтэй, олон цаг үргэлжилсэн цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулсан байна.
Энэ үед салхи зүүн хойноос баруун хойш эргэж нойтон цас орж 18-24 м/секунд хүрч цасан болон шороон шуурга шуурна. Эдгээр үзэгдлийн улмаас замд халтиргаа гулгаа үүсэж, зам даваа хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, төөрөх, даарах, осгох, мал цасан шуурганд уруудах, цасанд дарагдах нөхцөл бүрдэж болзошгүй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Иймд малчид иргэд анхаарал болгоомжтой байж цаг алдалгүй бэлтгэлээ базааж аюулт, үзэгдлээс сэрэмжлэхийг зөвлөж байна.