Аз хур” номын их дэлгүүр 05-р сарын 17-19-ний хооронд 3 өдрийн турш “72 цаг 72 хувийн хямдралтай худалдаа” арга хэмжээг зохион байгуулж байна. 72 хувийн хямдралтай номын худалдаанд монголчууд бид шөнийн 24:00 цаг хүртэл дугаарласаар байлаа гэвэл та итгэх үү? Өнөөдөр/2019.05.18/ ч энэ дараалал дуусаагүй үргэлжилсээр байна.
2019.05.18-ны 14:00 цагийн үед, Аз хур номын дэлгүүрийн гадаа...
Ингэж дугаарлахдаа маш ЦЭГЦТЭЙ, ХҮЛЭЭЦТЭЙ хандаж байсныг зохион байгуулагчид онцолжээ.
Номонд дугаарлаж буй монголчуудын энэ төрх хэзээ хэзээнээсээ илүү хамгийн гэгээлэг, сайхан мэдээ гэдэгт хэн ч эргэлзэхгүй болов уу. Энэ бол бид гэгээрэлд ойртож буй, боловсролтой, оюунлаг ирээдүй рүү дөхөж буйгийн илэрхийлэл хэмээн олон нийт хэлэлцэж байна.
Эх сурвалж: Нүүр зургийг Азхураас