СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэ амралтын өдрүүдэд цаг агаарын гамшигт үзэгдэл болохыг анхаарууллаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Амралтын өдрүүдээр цаг агаар дахин муудахтай холбогдуулан Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэл хийлээ.

Өнөө шөнө, маргааш өдөр төвийн хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Маргааш өдөр Архангайн зүүн, Өвөрхангайн нутаг, Булган, Төв аймгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч , Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурах тул аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна.

ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Энэ сарын 18-19-нд шилжих шөнө Дорноговь, Хэнтий, Сүхбаатар нутгаар 19-ны өдөр Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. Өөрөөр хэлбэл энэ цаг уурын үзэгдэл гамшгийн хэмжээнд хүрч болзошгүй гэдгийг анхаарна уу. Эдгээр цаг уурын үзэгдлийн улмаас замд хальтиргаа гулгаа үүсэж, зам даваа хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдах тул хөдөө хээр явж байгаа иргэд төөрөх, даарах, осгох, мал цасан шуурганд уруудах нөхцөл байдал үүсээд байгаа тул анхаарал сэрэмжтэй байж, дулаан хувцаслаж, малаа хол бэлчээхгүй байхыг анхааруулж байна.

” гэлээ.

ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн "Тээврийн хэрэгслийн жолооч нар, замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, шатахууны нөөцтэй дулаан хувцастай зорчих, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт нь сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг Онцгой байдлын газраас анхааруулж байна. " гэлээ.

Ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

Энэ сарын 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн аймгуудын нутгаар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19,20-нд говь, талын нутгаар, 22-нд Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Энэ сарын 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Энэ сарын 20-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.