Зимбабве улсын Засгийн газар Хятад, Арабын Нэгдсэн Эмирт улсуудад 90 гаруй заан зарж 2,7 сая ам.долларын ашиг олсон гэдгээ мэдэгджээ. Тус улсын Цэцэрлэгт хүрээлэн, зэрлэг ан амьтдыг хамгаалах газрын төлөөлөгч Тинаше Фаравогийн хэлснээр энэ мөнгийг үлдсэн заануудыг халамжлах, тоо толгойг нь нэмэх зориулалтаар ашиглана гэжээ.
Гол мөрний ус ширгэснээр ган гачиг нүүрлэж тусгай хамгаалалттай газар нутагшсан зааны тоо толгой буурч байгааг албаны хүмүүс мэдээлсэн байна. Тиймээс цооног ухаж цэвэр усны нөөцийг шавхан амьтдыг усалж байгаа ч зардал их гарч байна гэжээ. Мөн өлсөж цангасан заанууд газар тариалан эрхлэгчдийн тариалангийн талбайд нэвтэрч ургацыг нь сүйтгэдэг гэсэн гомдол иргэдээс тогтмол ирдэг байна.
Аялал жуулчлалын сайд Приша Мупфумира Зимбабве улсад 85,000 заан тоологдсон байдгаас 55,000 орчимд нь анхаарч чадаж байгаа ажээ. Засгийн газар Дубай, Бээжинд нийт 98 заан худалдсан ба нэг бүрийг нь 13,500-41,500 ам.доллараар 2012-2018 оны хооронд зарсан байна. Чинээлэг улс орнууд эдгээр зааныг цэцэрлэгт хүрээлэн, амьтны хүрээлэнд нутагшуулжээ.
Эх сурвалж: www.cnn.com