Тавантолгой-Гашуун сухайтын нүүрсний тээврийг урт, богино гэж хоёр ангилдаг.
Уртын тээвэр/230км/-ийн үнэ энэ сарын 03-аас эхлэн тонн нь 120 юанаас 70 юань болж буурчээ. Харин богино тээвэр буюу 25км тээврийн үнэ 160 юань байгаа аж. Тиймээс уртын тээврийн үнийн уналтыг эсэргүүцэн нүүрс тээврийн жолооч нар "Эсэргүүцлийн цуваа" арга хэмжээ зохион байгууллаа. Тэд нүүрс тээврийн үнийг нэмэгдүүлэхэд төр анхаарч зохицуулалт хийхийг шаардлаа. Үнийг буцааж өсгөхгүй бол нүүрс тээвэрлэгч үндэсний компаниуд зогсолт хийж, олон мянган жолооч нар ажилгүй болохдоо тулаад байгаа юм байна. Хэрэв тээврийн үнийг буцааж нэмэх асуудал дээр төр анхаарал хандуулж, тэдний шаардлагад хариу өгөхгүй бол жолооч нар эсэргүүцлийн дараагийн арга хэмжээ авна гэдгээ онцоллоо.