СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-05-15

Нагац ах нь долоон настай охины гурван хурууг нь тасджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

Долоон настай хүүхдийн гурван хурууг нагац ах нь согтуурсан үедээ тасдсан гэмт хэрэг гарчээ

Энэ талаар тодруулахад,

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү

"СБД ийн 17-р хорооны нутаг дэвсгэрт "Бага насны хүүхэд бусдад зодуулсан байна" гэсэн дуудлага 2019-05-14-ны өдрийн 22 цагт ирсэн. Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүрэг дэхь цагдаагийн хэлтсээс очиж шалгалтын ажиллагаа явуулж байна. 

Урьдчилсан байдлаар долоон настай эмэгтэй хүүхэд гурван хуруу нь тасарсан байдалтай байсан. Хохирогчийг яаралтай эмнэлэгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Гэмтлийн эмнэлэгт яаралтай хагалгаанд орж байсан гэсэн мэдээлэлтэй байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан нагац ах болох 51 настай Ш гэгч эрэгтэйг хэрэгт холбогдуулан шалгаж байна. Нагац ах нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон. 

Ийм тохиолдолд хүнд төрлийн гэмт хэрэгт тооцогддог. Гэмтлийн зэрэг нь шүүх эмнэлэгийн дүгнэлтэд үндэслэн гаргана" гэлээ. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.