СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-05-15

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг 288 сая ам.доллараар барина

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Монгол Улсын Засгийн газар импортын эрчим хүчний хэрэглээг бууруулах, дотоодын эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлого баримталж буй.  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Ховд голыг түшиглэн баригдах усан цахилгаан станцын төслийн явцтай танилцаж, төслийн гүйцэтгэлийг эрчимжүүлнэ гэв. Усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна.


Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийн аймгуудын эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой болж импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарч, хямд найдвартай эх үүсвэртэй болно. Төсвөөс баруун бүсийн эрчим хүчний системд олгодог татаас тэглэгдэж, 100 орчим хүн тогтмол ажлын байраар хангагдаж, бизнес эрхлэгчид үйлдвэр үйлчилгээ эрхлэх чанар хүртээмж нэмэгдэнэ зэрэг эдийн засаг, нийгмийн олон эерэг үр дүнг харуулах юм.

 

Одоогоор Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих нийт хөрөнгө оруулалтыг 288 сая америк доллар,  хүчин  чадлыг 100МВт, жилд 300 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэхээр тооцоолж байгаа аж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.