СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Өдөр тутам | 2018-09-27

Ихэнх нутгаар нойтон цас орно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

27, 28-нд ихэнх нутгаар, 29, 30-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 27, 28-нд ихэнх нутгаар 16-18 м/с, 29-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 27-29-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.