СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Л.Оюун-Эрдэнэ: "Жаст"-ын Ш.Батхүү санаатайгаар эд хөрөнгөө нуун дарагдуулж, 40 сая доллараас "бултаж" байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ХХБ-аас буцааж авах асуудал, Онц дэглэм тогтоосон хууль үйлчилж буй эсэх, "Эрсдлийн сан"-аас 40 сая төгрөг гаргаж "ЖАСТ" группийн захирал Ш.Батхүүд олгосныг төр буцааж авах зэрэг асуудлууд ямар хэмжээнд шалгагдаж байгааг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ

"Энэ хэргүүд дээр Эрүүгийн хэрэг үүсч асуудал шалгагдаад эхэлсэн. Эрдэнэтийн 49 хувь луйвар байв уу, жам ёсны санхүүгийн схемээр явсан уу, эсвэл холимог байсан уу гэх мэт. Засгийн газар эцэслэн тогтоох боломжгүй болсон учраас "хэлцэл хийх" УИХ-ын тогтоолын хэрэгжүүлэх боломж үүсээгүй. Иймд ЦЕГ-т эрүүгийн хэрэг үүсээд явж байгаа. Прокурорт шилжүүлээд, тэндээс гацаагаад байсан асуудал арилсан гэсэн мэдээлэлтэй байна. 

УИХ "Эрдэнэтийн 49 хувийг төрд буцаан ав" гэсэн тогтоол гаргасан. Тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар онц дэглэм тогтоох хуулийг хэрэглэсэн.

Стандарт банктай холбоотой өрийн асуудал байсан. Үүнийг Эрдэнэт үйлдвэр болон Төрийн өмчийн хороо, Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг төлсөн. Одоо Стандарт банктай холбоотой хохирол үүссэн байгаа. Засгийн газраас АТГ болон ЦЕГ, ТЕГ-т албан ёсоор хүсэлт тавьсан байгаа. "Жаст"-ын Ш.Батхүү гэдэг хүний өмчлөлд байсан ШТС болон бусад эд хөрөнгийг хураах замаар 40 сая долларыг төлүүлж, төрийн өмчийг хохиролгүй болго гэсэн үүрэг өгсөн. Энэ асуудал удахгүй шийдэгдэх байх. 10-11 сар хүртэлх хугацаанд улсыг хохиролгүй болго гэдэг үүрэг өгсөн. Хэрэв шийдэхгүй бол үүнийг хариуцаж байгаа ТӨБЗГ-т хариуцлага тооцно гэдгээ би хэлсэн. 

Надад өгч байгаа мэдээллээр Ш.Батхүүд хангалттай 40 сая долларыг эргүүлэн төлөх эд хөрөнгө байгаа юм билээ. Гэхдээ иргэний бэлэглэлийн гэрээгээр бусдад шилжүүлчихсэн байна. "Санаатайгаар хөрөнгөө нуун дарагдуулсан" гэж үзэх үндэслэл бий. Засгийн газар анхааралтай ажиллана" гэлээ. 

Энэ хэсгийг дээрх бичлэгийн 14 дэхь минутаас хүлээн авч үзнэ үү

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.