СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-05-14

Д.Сумъяабазар сайд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлаар "өөрийн хүн"-ийг тавихыг санаархсан уу?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

Өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 30 хувийг Олон Улсын биржээр арилжих гэж буйтай холбоотойгоор тус компанийн ТУЗ болон удирдлагын багийг бүтцийн өөрчлөлтөөр өөрчлөнө гэдгээ мэдэгдсэн билээ.

Шалтгаан нь “Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлагууд олон улсын шаардлагад стандартад нийцэхгүй байгаа. Гаднаас ирсэн бичиг тайлбарыг орчуулж чадахгүй, тэдэнтэй хэлэлцээрт орохдоо өөрсдийнхөө байр суурийг тайлбарлаж чадахгүй байгаа. Тэдэнтэй энэ тэнцүү харилцаж байж бид компанийнхаа үнэ цэнийг өндөрт өргөнө” тайлбарласан юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын хэлсэ үгийг доорх бичлэгээс үзнэ үү. 

Гэтэл үдээс хойш “Эрдэнэс-Тавантолгой” компаниас албан мэдээлэл гаргаж "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон "Bloomberg Awards 2018”-ийн "Шилдэг менежмент" номинацийн эзэн болсон тухай зарлав.

"Шилдэг менежмент" номинацийн эзэн болсон үндэслэлээ тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Дэлхийн 180 гаруй улс оронд эдийн засгийн онцлох үйл явдлыг түргэн шуурхай, үнэн бодитоор хүргэдэг энэ том байгууллагын хамгийн бодитой шалгаруулалтын эзэн болж, амжилтыг амжилтаар бататгаж, дэлхийд танигдсан нь бидний хамтын зүтгэл юм. Манай компани 2016, 2017, 2018 онуудад эдийн засгийн үзүүлэлтээр амжилт гаргасан бөгөөд төр муу менежер биш юм гэдгийг харуулж чадлаа” гэж тайлбарлажээ.

Үүнээс харвал Д.Сумъяабазар сайд "муу менежер" гэсэн үндэслэлээр тус компанийн удирдлагуудыг солих гэж байгаа бол олон улсын том байгууллага "сайн менежер" гэж үнэлсэн хоёрын аль нь үндэслэлтэй болох бол?

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.