СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Холливудын домог Дорис Дэй 97 насандаа таалал төгслөө

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Холливудын домогт жүжигчин, дуучин, амьтны эрхийг хамгаалагч хатагтай Дорис Дэй 97 насандаа таалал төгссөнийг албан ёсоор мэдэгдлээ. Түүний дуулсан дуу, тоглосон кино бүтээлүүд дэлхий дахинд түгж жүжигчин бүсгүйг бүх цаг үеийн шилдэг одуудын нэг болгон мөнхөлсөн юм.

Дуучны зам мөрөөр урлагт хөл тавьж хожим Calamity Jane, Pillow Talk, Que Sera, Sera зэрэг 1950-60-аад оны үеийн хит уран бүтээлүүдэд тоглож жүжигчний дүрээр олонд танигджээ. Тэрээр Рок Хадсонтой хамтран жүжиглэж романтик хайрын түүхүүдийг амилуулсан билээ.

Дорис Дэйн нэрэмжит амьтныг хамгаалах сангаас  жүжигчин хатагтай Калифорнын Кармел Валли дахь гэртээ амьсгал хураасан гэдгийг мэдэгдсэн байна. Ингэхдээ “уушгины хатгаа тусах хүртлээ тэрээр өөрийн насанд баймгүй эрүүл саруул, эрч хүчтэй амьдарч байсан. Таалал төгсөх үед нь ойр дотны найз нөхөд нь хамт байсан” гэжээ.

 

 

Дорис Мэри Энн Вон Каппелхоф 1922 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр АНУ-ын Охайо мужийн Кинчинати хотод мэндэлжээ. Бүжигчин болох мөрөөдөлтэй байсан ч  авто осолд орж баруун хөлөө хугалснаар энэ мөрөөдлөө орхисон байна. Тиймээс

Найруулагч продюссер агсан Алфред Хичкокын The Man Who Knew Too Much and That Touch of Mink кино түүнийг дэлхийд таниулсан шилдэг уран бүтээлүүдийн нэг судлаачид үздэг. Гэвч 1960 онд Pillow Talk кинонд бүтээсэн дүрээрээ цорын ганц удаа Оскарын шагналд нэр дэвшиж байсан түүхтэй.

 

 

2004 онд Ерөнхийлөгчийн Эрх чөлөөний одон, 2008 онд бүх насаараа урлагт зүтгэснийг нь үнэлэн Грэммийн хүндэт шагнал олгожээ. Хамгийн сүүлд My Heart түүвэр цомгоо гаргасан нь 2011 онд Их Британид борлуулалт сайтай байсан юм. Тэрээр амьсгал хураах хүртлээ нийт 29 цомог гаргажээ.

 

 

Дорисын амьдрал тэр чигтээ шулуун дардан байсангүй. Дөрвөн удаа гэрлэж, гурван удаа салж, нэг удаа бэлэвсрэн хүү Райн Мелчертэйгээ үлджээ.

Түүнийг таалал төгссөн явдалд дуу хөгжим, урлаг соёлын ертөнцийн алдартнууд гүн эмгэнэлээ илэрхийлж байна. Жүжигчин Сара Жессика Паркер Инстаграммдаа “олон сая хүний адил би чамд хайртай. Бурхан ивээг” гэсэн бол хөгжмийн зохиолч Пол МакКартни хувийн блогтоо “Дорис Дэй таалал төгссөнийг сонсоод сэтгэл минь өвдлөө” хэмээн уй гашуугаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com    

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.