СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятадын ЗГ-ын дэлхийд харуулахыг хүсээгүй үйл явдлууд гэрэл зургийн дуранд...

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Одоогоос 30 жилийн өмнө буюу 1989 оны дөрөвдүгээр сарын 15-аас зургадугаар сарын 4-ний хооронд дэлхийн нийтийн анхаарал орчин үеийн Хятадын түүхэн дэх хамгийн том жагсаал тэмцлүүдийн нэг дээр төвлөрч байв. Энэ бол нийслэл Бээжин хотын төв Тяньаньмэний талбайд болсон сая гаруй иргэний жагсаал юм.

Тэд эдийн засгийн инфляци, засгийн газрын авлига хээл хахууль, эрх чөлөөг хаан боогдуулах явдал, улс төрийн хэт оролцоог эсэргүүцэн босчээ. Эцэст нь Төрийн зөвлөл цэргийн хууль баталж армийн 300,000 гаруй бие бүрэлдэхүүнийг Бээжинд тараан байршуулсан байдаг.

1989 оны зургадугаар сарын 4-ний өдөр танк, галт зэвсгээр зэвсэглэсэн цэргүүд жагсагчид руу галлаж  олон мянган хүний аминд хүрсэн юм.

Энэ үеийн үйл явдлыг буулгасан гадны сэтгүүлчдийн гэрэл зургууд дэлхийн анхаарлын төвд орсон билээ. Ассошейтэд Пресс агентлагийн зурагчин Жеф Вайденэрын “Танктай хүн” зураг олон сая хүнийг цочроож байсан гэрэл зургуудын нэг ажээ.  

 

 

Эх сурвалж: www.qz.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.