СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Барьцаа хөрөнгөгүй иргэдэд зориулсан 20 сая хүртэл төгрөгийн Итгэлийн зээл олгоно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

 

МАН-ын бүлэг хуралдсантай холбоотой өнөөдөр Төрийн ордонд бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: 

-УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Оюунхорол нарын 27 гишүүний санаачилсан хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцээд дэмжих нь зүйтэй гэж үзсэн. УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс банкны барьцаагүйгээр Итгэлийн зээл олгох хуулийн төслийг дэмжсэн талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол мэдээлэл хийнэ. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: 

-Хүн амын 25 хувь нь ядууралд өртсөн гэсэн судалгаа байна. Иргэд ядуу байгаа нь тогтмол орлогогүй, санхүүжилт муутай байгаатай холбоотой. Орлогын тэгш бус байдал их байна. Зээл зорилтод бүлэгтэй хүрч чадахгүй байна. Яагаад авч чадахгүй байна вэ гэхээр барьцаа хөрөнгөгүй байна. Иймд . Энэ зээлийг банкаар дамжуулахгүй, дамжуулбал хүү нь өндөр болно. 

Энэ хуулийн төсөл батлагдсанаар иргэдийн 90 хувь нь өгөөжийг нь хүрнэ. Давхардсан тоогоор 3 сая хүн үр шимийг нь хүртэнэ. Зээлд таван том шалгуур тавина. 

Нэгд, Өргүй хүн энэ зээлийг авах эрхтэй. Батлан даагч болоогүй байх ёстой. 

Хоёрт, Сүүлийн нэг жил болон түүнээс дээш хугацаагаар бичил бизнес эрхэлж байгаа хүн энэ зээлийг авах боломжтой. 

Гуравт, Тогтвортой орлоготой хүн зээлийн батлан даагч болно. 

Дөрөвт, Зээл авах иргэн санхүүгийн суурь мэдлэг олгох сургалтад заавал хамрагдсан байна. 

Тавд, Хамгийн чухал заалт буюу зээлээ хугацаанд нь төлсөн бол дахин зээл авч болно гэж заасан. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.