ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатар, тус намын Чингэлтэй дүүргийн дарга Б.Батбаатар нар Монголньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.
-2016 оноос хойш ИЗНН-ыг сонгуульд оролцуулахгүй байх, гуравдагч хүчнийг үгүй хийх бодлогыг хоёр том нам зохион байгуулалттай хийж байна. Манай намын енбд асан М.Хүрэлсүх (Одоо АН-ын ҮБХ-нд орсон.Сур) СЕХ-нд тайлангаа гаргаж өгөөгүй, тамгаа авч зугтсанаас 2016 оны сонгуульд амжилттай оролцож чадаагүй. Улмаар 2019 оны Хэнтийн нөхөн сонгуульд бас оролцож чадсангүй.
Бид нөхөн сонгуульд нэг л хуулийн заалттай оролцох байсан. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 32 намыг бүгдийг нь татан буулгаад, нэг гараанаас гаргах ёстой гэж бид үзэж байгаа. Улс төрийн намуудыг татан буулгая. Ингэхгүйгээр нийгэм цэвэршихгүй юмаа.