Холбооны мөрдөх товчоо Вэйн Артур Силсбий гэгч этгээдийг 23 жилийн турш АНУ даяар эрэн сурвалжилсан ч олж чадаагүй байсан юм. Бага насны охидыг хүчирхийлж, бэлгийн дарамт учруулж байсан хэргээр эрэн сурвалжлагдаж байсан онц ноцтой гэмт этгээд өнгөрсөн баасан гарагт өөрийн биеэр цагдаагийн газарт ирж хэргээ хүлээсэн байна.
Энэ жил 62 настай гэмт этгээд чухам ямар шалтгаанаар хэргээ хүлээсэн нь тодорхойгүй ба өнөөдөр шүүх хурал нь эхэлнэ. Орегон хотын цагдаагийн хэлтэст ирж хэргээ хүлээсэн Силсбийг 1995-1996 оны хооронд 8-10 настай охидыг хүчирхийлсэн хэмээн буруутгасан юм. Тэрээр хүүхэд асрагчийн дүрд хувилж тэднийг төрөл бүрийн арга хэмжээнд дагуулан явж бэлгийн дарамт үзүүлдэг байсан гэж үзжээ.
Түүнчлэн Холбооны мөрдөх товчоо гэмт этгээдийг баривчлах шийдвэр гаргасны дараахан буюу 1996 оны есдүгээр сард прокуророос хууль бусаар зугтаасан хэрэгт буруутгаж байна.
Силсбий 23 жилийн турш нуугдахдаа Вашингтон, Аризона, Колорадо, Сан Франциско, Миссури, Спрингфийлд зэрэг газруудад тэнүүчлэн амьдарч байсан гэж үзжээ. Хэрэв өнгөрсөн хугацаанд түүнтэй ямар нэг байдлаар холбогдож байсан хүмүүс байвал Орегон хотын цагдаагийн газартай холбогдохыг албаны хүмүүс мэдэгдсэн байна.
Эх сурвалж: www.cnn.com