СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Аяллын тойрог: Солонгос улс руу аялахаасаа өмнө заавал мэдэх ёстой зүйлс

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Аяллын тойрог: Вонь Глобал ХХК менежер Г.Мөнхбаатар нь сүүлийн 15 жил БНСУ-д ажиллаж амьдарсан бөгөөд түүнтэй тус улсын талаар таны мэддэг мөртлөө мэдэхгүй олон сонирхолтой зүйлсийн талаар ярилцлаа. 

Их зочломтгой ард түмэн учраас хаана очихоо мэдэхгүй асуух юм бол таньд зүг чигийг тодорхой зааж өгнө. Үүргэвчтэй аялал хийх гэж байгаа бол гар утасны апп ашиглан хүрэх ёстой газраа төөрөхгүй очих боломжтой.

Орон нутгийн чиглэлийн автобусаар зорчих бол ихээхэн тохилог, тухтай. Зочид буудлын хувьд төвлөрчихсөн байдаг бөгөөд үнийн хувьд 30-60 мянган воны үнэ ханштай байдаг.

Монголчуудын хувьд нэг хэсгээ бодвол солонгос хоолыг мэдэх болсон. Солонгосын хаана ч гэсэн манай иргэдийн мэдэх хоолыг хоолны газруудад зардаг. Сүүлийн үед нэг хүний хоолыг сүлжээ дэлгүүрүүдэд 24 цагаар зарах болсон. Ихэнх солонгосчууд англи хэлээр ойр зуураар ярьдаг.

Тодорхой хэмжээнд ах, зах баримтлах хэрэгтэй. Ах хүн юм ярьж байхад үгийг нь тасалж болохгүй гэх мэт зүйлс байдаг.

Солонгосын хаана ч очиж ажиллахад ажилд авах дуртай байдаг. Учир нь монголчууд ажлыг хурдан хийхээс гадна хүч чадалтай, үнэнч хэмээн үнэлдэг.

 


 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.