Гудамжны хоол бол аялал жуулчлал хөгжсөн ихэнх орны хувьд хамгийн чухал зүйл байдаг. Гэхдээ энэ нь гудамжаар алхах ба идэх хоёрыг зэрэгцүүлж болно гэсэн үг мөн үү гэдгийг Японы аялал жуулчлалын газрууд нухацтайгаар авч хэлэлцэх болжээ. Канагава дүүргийн Камакура бол тэдгээр газруудын нэг юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Камакура хотын захиргаанд аялагч жуулчид алхах зуураа хоол идэж болохгүй гэсэн саналыг хэлэлцэж эхэлжээ. Хамгийн гол нь сав баглаа боодол, үлдэгдэл хоол орчныг бохирдуулж хотын уугуул иргэд тэдгээрийг цэвэрлэх шаардлагатай болдог байна.
Камакура нь Ёкохамагаас баруун урагшаа 30 км-т байдаг эртний сүм хийд, үлгэрийн мэт далайн эргүүдээрээ алдартай. Тус хотод алхах зуураа юм идэхийг хориглож эхэлсэн ч уг дүрэм журмыг зөрчсөн жуулчдыг торгох болон хуулийн үндэслэлтэйгээр ял шийтгэл оноохгүй ажээ.
Нэн ялангуяа Комачи-дори худалдаа үйлчилгээ төвлөрсөн гудамжинд гадаа хоол идэхийг хориглох шаардлагатай гэж үзэж байна. Энэ дүүрэгт өдөр бүр 50,000-60,000 жуулчин зочилдог. Ердөө 350 метр урт дүүрэгт хэт их хүн цуглахын сацуу гудамжинд хооллож зогсох нь нийтлэг үзэгдэл болжээ. Гудамжинд хооллох нь бохирдол үүсгэхээс гадна алхангаа хооллосноор хүний биед бүрэн шингэдэггүй байна.
Япон улсаас гадна Италийн Флоренс хотод дэлгүүр байшингийн шат, автозам, явган хүний зам дээр хоол идэхийг хориглосон байдаг. Ариун цэврийн шаардлагаас гадна гадаа зам дээр хооллож байгаа хүмүүсийг ажилдаа яарч яваа хүмүүсийн замд тээг болгохгүйн үүндээс ийм шийдвэр гаргажээ. Камакурагаас ялгаатай нь хэрэв та Флоренс хотод дүрэм зөрчвөл 500 еврогийн торгуультай.
Эх сурвалж: www.cnn.com