СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ялалтын баярын жагсаал: Путин юу хэлэв?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Өнөөдөр Орос оронд Дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулсны 74 жилийн ой тохиож цэргийн жагсаал сүр жавхлантайгаар болж өндөрлөлөө. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 16 дахь жилдээ Ялалтын баярын жагсаалд үг хэлж байгаа тухай барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулав. Агуу ялалтын баярын жагсаал дайны он жилүүдийг эргэн дурсаж, ахмад дайчид тэдний дурсгалд хүндэтгэл үзүүлэх түүхэн өдөр билээ.

В.Путин жагсаалын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Орос улс зэвсэгт хүчнээ үргэлжлүүлэн хөгжүүлж хүчирхэгжүүлнэ хэмээн мэдэгдсэн юм. Мөн "бид зэвсэгт хүчний байлдааны хүчин чадлыг хангалттай хэмжээнд өргөж ирсэн шигээ үргэлжлүүлэн батлан хамгаалах болно. Орос орон терроризм, нацистуудыг дэмжигчид, хэт даврагсдын эсрэг зогсоход бэлэн хэнтэй ч хамтран ажиллахад нээлттэй" хэмээн хэлжээ.

Москвагийн Улаан талбайд болсон Ялалтын баярын жагсаалд 13,000 цэрэг дайчин, 130 ширхэг цэргийн тоног төхөөрөмж жагссан байна. 

 

 

 

Эх сурвалж: www.washingtonpost.com 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.