Өнөөдөр цахим орчинд хамгийн их ТРЭНД болсон бичлэг бол УИХ-ын гишүүн А.Сүхбат УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж руу салаавч гаргаж буй бичлэг байлаа.
Өнөөдрийн Өргөдлийн байнгын хорооны хуралдаан дээр Түрээсийн орон сууцны хөтөлбөр, журам, бүртгэлтэй холбоотой асуудал яригдаж байх үед УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн А.Сүхбат нар хоорондоо маргалдаж, улмаар УИХ-ын гишүүн А.Сүхбат Б.Пүрэвдорж гишүүн руу хоёр ч удаа салаавч гаргасан явдал байлаа.
УИХ-ын гишүүд нэгэн рүүгээ салаавч гаргаж буй анхны тохиолдолд биш бөгөөд өмнө нь Г.Баярсайхан, Хасын Ч.Ганхуяг, Ш.Сайхансамбуу гэх мэт түшээд салаавч гаргаж байсан түүхтэй.