СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

H&M, Tommy Hilfiger, Calvin Klein зэрэг алдартай брэндүүдийн хувцсыг оёдог “цалингүй” ажилчид

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Африкийн Этиоп улс даавуун хувцас эдлэл, загварын хамгийн том зах зээл, үйлдвэрлэгч орон болохоор хөдөлмөрлөсөөр байна. Гэвч эрх баригчдын хүсэл эрмэлзэл ард түмний эрх ашгийг хөндөж байгааг эх сурвалж онцолжээ.

H&M, Tommy Hilfiger, Calvin Klein зэрэг дэлхийн томоохон брэндүүдийн үйлдвэрүүд Этиопт байдаг. Эдгээр алдартай брэндүүдийн үйлдвэрийн ажилчид сард ердөө 26 ам.долларын цалин авдаг буюу зарим орнуудын ажилчдын нэг хоногт авдаг цалингийн хэмжээнээс ч бага байгаа юм. Энэ судалгааг Нью-Йоркийн их сургуулийн Бизнесс, Хүний эрхийн Стерн төвөөс гаргажээ.

Дэлхийн шилдэг хөрөнгө оруулагчдыг татах гэсэн Тус улсын нийслэл Аддис Абабагаас урагшаа 200 гаруй км-т байдаг Хавасса аж үйлдвэрийн паркад одоогоор 25,000 ажилчин даавуу, савхин эдлэл үйлдвэрлэж Levi’s, Guess зэрэг брэндүүдэд нийлүүлдэг.

Гэтэл ажилчдын цалин дэлхийн хамгийн бага түвшинд тооцогддог, гаднаас ирсэн менежерүүд нь хашгичиж дарамталдаг, ажиллах орчин хүнд, хангалттай дадлагажуулж сургадаггүй зэрэг олон дутагдал бий. Аддис Абаба хот жилд 145 сая ам.долларыг хувцас хэрэглэлийн үйлдвэрлэлээс олдог бол үүнийг жилд 30 тэрбум ам.доллар болтол нэмэх зорилттой.

Хамгийн бага цалин олгодог дэлхийн улс орнууд /нэг сараар/

Турк - 340 ам.доллар

Хятад - 326 ам.доллар

Тайланд - 309 ам.доллар

Индонези - 280 ам.доллар

Малайз - 267 ам.доллар

Камбож - 182 ам.доллар

Вьетнам - 180 ам.доллар

Лаос - 128 ам.доллар

Бангладеш - 95 ам.доллар

Мьянмар - 95 ам.доллар

Этиоп - 26 ам.доллар

 

Эх сурвалж: www.qz.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.