"Агуу их Эх орны дайны ялалтын 74 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд "Мөнхөд дуурсагдах дайчид" ("Үхэшгүй мөнхийн хороо") хүндэтгэлийн явган жагсаал болж байна.
"Үхэшгүй мөнхийн хороо" нь Дэлхийн II дайны аймшигт үеийг даван туулсан өвөг дээдсийнхээ тухай гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор байгуулагдсан олон улсын иргэний эх оронч хөдөлгөөн юм. 2012 оны 5-р сарын 9-нд энэхүү хөдөлгөөний орчин үеийн хэлбэр нь төрөн мэндэлсэн. 2018 онд энэхүү хөдөлгөөнд оролцогчдын тоо 10 саяас дээш гарсан бол хилийн чанадад 1 саяас давж, 80 гаруй улс орныг хамарчээ.
Монголд болж буй өнөөдрийн хүндэтгэлийн жагсаалд БХБЯ, Монгол улс дахь ОХУ-ын ЭСЯ, Оросын соёл шинжлэх ухааны төв, Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг орос сургуулиудын төлөөлөл болон ТББ-ууд оролцож байна.