Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Батлан хамгаалах яамнаас ''Мөнхөд дурсагдах дайчид'' явган жагсаалыг маргааш зохион байгуулах гэж байна.
Тус явган жагсаал нь өглөө 10.00 цагаас Батлан хамгаалах яамны урд талбайгаас эхэлж Зөвлөлт Холбоот Улсын маршал Г.К.Жуковын талбайд хүрэлцэн ирэх юм.
Арга хэмжээний хүрээнд 09:00-11:00 хүртэлх хугацаанд Офицерын тойргоос Жуковын талбай хүртэлх буюу Энхтайваны өргөн чөлөөний хойд урсгалын замыг түр хаахаар болсон байна.
Иймд дээрх хугацаанд зорчигч та бүхэн өөр замыг сонгон зорчино уу.