2018 оны 09 сарын 26
Ардчилсан засаглал дахь "Төр-Иргэн"-ий хамтын ажиллагааг тойрсон асуудлуудыг өргөн хүрээнд хэлэлцэх зорилго бүхий Ардчиллын IV чуулган Туушин Бест Вестерн зочид буудалд 10 цагаас эхэлнэ.
Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 26, 27, 28-ны өдрүүдийн 09:00-18:00 цагт "Game Аrena"-төвийн 4 салбарт зохион байгуулна.
Азийн хөгжлийн банк эдийн засгийн шинэчилсэн төлвийг Blue Sky зочид буудалд 11 цагаас танилцуулна.
“Хөдөлмөрч залуучууд” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болох тухай хэвлэлийн бага хурал Нийслэлийн Хангарьд ордны Хэвлэл мэдээллийн төвд 10:30-д болно.
ЗТХЯ-ны газрын дарга агсан Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн, өмгөөлөгч нь Монголньюс мэдээллийн төвд 11 цагт хэвлэлийн хурал хийнэ.
Нийслэлийн хүн амын ундны усны чанар, аюулгүй байдлын талаар салбар дундын хэлэлцүүлэг МХЕГ-ын хоёр давхрын хурлын танхимд 10:00-12:00 цагийн хооронд явагдана.
“Ялагчдын цуваа” олон улсын Моно жүжгийн фестивалийн талаарх Хэвлэлийн бага хурал 12:00 цагт IBIS HOTEL-д болно.