Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ өчигдөр орой өөрийн хуучин нөхөр, Ардын жүжигчин Д.Түвшинжаргалтай холбоотой ярилцлага өгсөн нь ихээхэн дуулиан дагуулаад байгаа.
Энэ асуудлаар хариу тайлбар авахаар бид АЖ Д.Түвшинжаргалтай утсаар холбогдоход “Ах нь яг одоо Хэнтий аймагт ажлаар явж байна. Хэд хоногоос хот орно. Бидний хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн мэднэ дээ. Очоод тайлбар мэдээлэл өгье” гэв.
АЖ Ш.Чимэдцэеэгийн дуулиантай ярилцлагын дараа Д.Түвшинжаргалд зориулан бичсэн шүлэг нь ч мөн олон нийтэд түгээд байгаа юм.