Өнөөдөр цахим орчинд хамгийн их ТРЭНД болсон бичлэг бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн махны талаар ярьсан яриа байлаа
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "40 сая толгой малтай байхдаа буюу 2006 оны үед бид бүхэн ойролцоогоор 180 грамм мах иддэг байсан. Өнөөдөр 265 грамм болчихлоо. Энэ бол замбараагүй хэрэглээний нэг. Өөрөөр хэлбэл төмпөн дүүрэн мах чанаж идэж байна, тогоо дүүрэн хорхог энэ тэндгүй хэрэглэж байна. Энэ бол замбараагүй хэрэглээний нэг. Тэгэхээр бид бүхэн махны үнэ өсөж байгаад бухимдах биш хэрэглээгээ багасгаж 180 грамм болгох юм бол өдөрт хэрэглэдэг махныхаа зардлыг нэг дахин багасгана" гэжээ.