АНУ-ын Нью-Йорк хотноо байрлах Метрополитан урлагийн музейн жил бүрийн хандив цуглуулах хүндэтгэлийн арга хэмжээ өнгөрсөн шөнө болж өнгөрлөө. Урлаг соёлын алдартнуудын загварын чиг хандлага өнгө төрхийг тодорхойлсоор ирсэн арга хэмжээ энэ жил "Camp: Notes on Fashion" уриан дор явагджээ. Тус музейд хадгалагддаг хоёр сая гаруй бүтээлээс 200 орчмыг нь зочдод танилцуулсан ба улаан хивсний ёслол өвөрмөц өнгө төрх, сонирхолтой зочдоор дүүрэн байсан юм. Үзэгчдийн зүгээс сонин содон хэв маяг сонгодог дуучин Лэди Гага, Рианна нарыг энэ жил хэрхэн алмайруулах бол гэх хүлээлтээр дүүрэн байв. Дуучин Лэди Гага аварга том ягаан даашинзан дотор бие барьсан дэгжин даашинз өмссөн байсан ч түүнийгээ тайлж дотуур хувцастайгаа улаан хивсэн дээр алхжээ. Харин дуучин Кэти Пэрри лааны суурь хэлбэртэй өвөрмөц даашинз сонгосон байна. Алдарт Метрополитан музейн олны танил оддыг урьсан үнэтэй тасалбар бүхий хүндэтгэлийн арга хэмжээн дээр ирсэн зочдыг сонирхуулж байна.
Эх сурвалж: www.bbc.com