"Гурван охин" хамтлагийн гишүүд бие даасан цомгийн ажилдаа эрчтэй ороод байгаа. Саяхан Анхмаагийн "Никитон"-ы Баачкатай хамтран туурвисан "Тэнгэрийн шигтгээ" дууны клип цацагдсан бол дөрөв хоногийн өмнө хамтлагийн ахлагч, дуучин Солонго /Соко/-ын бие даасан цомгийн хоёр дахь клип - "Өөрийгөө би өөрт чинь өгье" үзэгчдийн хүртээл болжээ. Тэрбээр өмнө нь "Find me" дууны клипээ цацсан нь үзэгч, сонсогчдын зүгээс өндөр хандалт, магтаал хүртээд байгаа юм.
Солонгын клипүүд шинэлэг, содон өнгө төрхтэй, дуунууд нь хэмнэлтэй болжээ гэж үзэгч, фенүүд нь үнэлжээ.