Олон улсын уран бүтээлчидтэй хамтран ажилладаг Австралийн шилдэг DJ нарын нэг Адам Скай өнгөрсөн амралтын өдөр Бали аралд амарч, аялж яваад харамсалтайгаар амиа алдсан тухай мэдээлж байна.
Адам Скай өнгөрсөн өдрүүдэд төрөл төрөгсөд, найз нөхдийн хамт Индонезийн Бали аралд амарчээ. Адамын найз шилэн хаалганд зүсэгдэж хөлөө хугалсан байхад нь туслахаар очоод гараа зүсэх зэргээр хэд хэдэн шарх авч улмаар цус алдан амиа алдсан гэж эх сурвалжууд бичсэн байна.
Цахим хуудсуудад нийтэлснээр Оросоос ирсэн Адамын туслах бүсгүй Зоя Лукианцева хувийн усан сангаас хэдэн метр зайд унаж, түүнд туслах гэж байгаад бэртжээ. Зарим эх сурвалжууд тэднийг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан хэмээн мэдээлжээ.
Адамыг таалал төгссөн талаар Facebook цахим хуудсаар олон нийтэд мэдэгдэж шүтэн бишрэгчид нь түүнийг найрсаг эелдэг, тусч, шилдэг уран бүтээлч байсныг эргэн дурсаж хүндэтгэл үзүүлсэн байна.
42 настай DJ Адам Скайн жинхэнэ нэрийг Адам Нийт гэдэг ба өнгөрсөн жил Азид гуравдугаарт жагсах шилдэг уран бүтээлчээр нэрлэгджээ. Тэрээр Fat Boy Slim, David Guetta болон The Scissor Sisters зэрэг дэлхийн шилдгүүдтэй хамтран ажилладаг байсан юм.
Адам Нийтийн аав ABC телевизийн сэтгүүлч байсан бизнес эрхлэгч Гари Нийт ням гарагийн шөнө Индонези руу ниссэн гэж The Guardian мэдээллэв.
Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com