СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ: Гар тээшээ авсан зорчигчид аврах ажиллагааг удаашруулжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Оросын Аэрофлот компанийн онгоц Москва-Мурманскын чиглэлд нислэг үйлдэж байгаад замдаа шатаж эргэн Шереметьево нисэх буудалд ослын буулт хийжээ. Ослын буулт хийх үед онгоцны их бие шатаж байсан ба Амиа алдсан зорчигчдын дунд бага насны хоёр хүүхэд, онгоцны үйлчлэгч, Америкийн нэг иргэн байжээ.

Шатаж буй онгоц ослын буулт хийнгүүт нислэгийн багийнхан зорчигчдыг аврах гарцаар минут хүрэхгүйн хугацаанд буулгасан байна. Хэрэв зорчигчид гар тээшээ авах гэж хугацаа алдаагүй байсан бол илүү олон хүний амийг аврах боломжтой байсан юм.

 

/Шатсан онгоцон дотроос хийсэн бичлэг/

 

Оросын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр зургаан өвчтөн эмнэлэгт хүргэгдсэний гурвынх нь биеийн байдал хүнд байна. Засгийн газрын тусгай шинжээчид ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Аэрофлотын зүгээс нислэгийн дундуур техникийн гэмтэл гарсан тул нисгэгч нэн даруй эргэж газардах зөвшөөрөл хүссэн гэж мэдэгджээ. СУ1492 нислэгийг үйлдэж байсан Сухой Супержет-100 онгоц орон нутгийн цагаар ням гарагийн орой 18 цаг 02 минутад Шереметьевоос хөөрсөн байна.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев нар хохирогчдын ар гэрт эмгэнэл илэрхийлжээ. Мурманскын эрх баригчид гурав хоног гашуудал зарлаж

 

 

Эх сурвалж: www.bbc.com, www.dailymail.co.uk  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.