СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-09-25

Монголын теннисний тамирчдад дэвшил гарах нь

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
5 жилийн өмнө

Монголын теннисний холбоо 1991 онд Олон улсын теннисний холбоонд, 1993 онд Азийн теннисний холбоонд элссэн байдаг. Энэ жилээс эхлэн Монголын теннисний холбоо Япон улсын теннисний хөгжлийн агентлагтай хамтран ажиллахаар болжээ. Япон улсаас Сугуру Мураками, Монголын теннисний холбооны нарийн бичгийн дарга Ж.Батжаргал нар уулзаж 2019 онд хийх ажлаа амжилттай хэлэлцсэн байна. Теннисний клубийн үйл ажиллагааг дахин сэргээхэд дэмжлэг үзүүлэх, мөн теннисний арга хэмжээ зохион байгуулах  гэнэ.

Тэгвэл Монголд “Бид спортод хайртай” уриан дор зохион байгуулагдаж буй аян амжилттай үргэлжилсээр. Энэ аянд нэгдэж хандив өгсөн залуучуудын дэмжлэгээр Орхон аймгийн хүүхэд залуучуудад эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах, спортоор хичээллэх идэвх оролцоог нэмэгдүүлэх, шинэ залуу үеийн тамирчдыг төрүүлэх зорилгоор "Бид спортод хайртай" спорт наадмыг ирэх сарын 2-7-нд Орхон аймгийн хүүхэд, залуучуудын дунд зохион байгууллахаар болжээ.

Спорт наадмыг зохион байгуулахад Монголын Боксын Холбоо, Монголын Усан Спорт Сонирхогчдын Холбоо, Орхон Аймгийн Биеийн Тамир Спортын Газар, Орхон Аймгийн Ширээний Теннисний Холбоо хамтарч буй. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.